Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас ирэх даваа гарагаас буюу 15-аас дараах 14 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргалаа. Үүнд,
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Баар /Диско, кароаке/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30 хувиас их/
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/
Онцгой байдлын ерөнхий газар