2021 оны 03 дугаар сарын 11-ний 09:00 цагийн байдлаар, нийт 21.585 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст “Ковид-19” халдварын 80 шинэ тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 3561 боллоо.
Гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол нэмж бүртгэгдээгүй бөгөөд дотоодод халдвар авсан хүний тоо 3032 болжээ.
Шинээр нэмэгдсэн тохиолдол нь:
• Улаанбаатар хотод -79,
• Төв аймагт -1 байна.
Улаанбаатар хотын нийт өвчлөл 2687 болсон бөгөөд сүүлийн 24 цагт 50 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 2847 боллоо.
Шинээр халдвар авсан 80 хүнээс 77 нь ойрын хавьтал байна.
Эдгээрээс 65 хүнд эхний шинжилгээгээр халдвар илэрсэн бол, 12 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрчээ. Мөн гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.
Эдгээр иргэдийн оршин суугаа байршил:
• Баянзүрх дүүрэг 14-р хороо,
• Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо,
• Хан-Уул дүүрэг 2-р хороо байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний 2 дугаар төв, Завхан болон Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 697 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдлын хувьд:
• Хөнгөн -646 хүн,
• Хүндэвтэр -43 хүн,
• Хүнд -6 хүн,
• Нэн хүнд -2 хүн байна.
Мөн 21 хоног эрчимт эмчилгээнд байсан 76 настай эмэгтэй нас барсан байна. Улмаар коронавируст халдварын шалтгаант нас баралтын тоо 4 болоод байна.