“Анна Каренина” жүжиг үзсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна

2021 оны 03-р сарын 08 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2b02904bcf23a678a7bab25335e8e93d_x3-6w4oqdwle4pq7iu1kuniauhl44hz51ikqzrmtc84g8w-6z2p3dxj4nkddav8l73rbulmdcdokcpps2shu0qnhog

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд урлаг, соёлын тоглолт үзэх, олон нийтийн газраар үйлчлүүлэх, оршуулгын үйл ажиллагаанд олноороо оролцсоноос коронавирусийн халдвар тархах эрсдэл эрс нэмэгдэж байна.

Тухайлбал энэ сарын 4,5,6-ны өдрүүдэд УДЭТ-ийн “Анна Каренина” жүжиг үзсэн үзэгчид болон ажилчдаас коронавирусийн нийт 54 тохиолдол батлагдлаа.

Тиймээс дээрх өдрүүдэд жүжиг үзсэн үзэгчид УДЭТ-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд зохион байгуулах PCR шинжилгээнд 09:00-17:00 цагийн хооронд ирж хамрагдахыг анхааруулж байна.

Мөн сүүлийн өдрүүдэд буюу таван удаагийн оршуулгын үйл ажиллагаанд оролцсон иргэдээс нийт 43 хүнээс халдвар илэрлээ.

Иймд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, үзвэр, үйлчилгээ үзэхгүй, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байх,  гэртээ байх, орон байр болон ажлын байранд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж агаар сэлгэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна УОК-ын Шуурхай штабын Хэвлэл мэдээллийн хэсгээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.