Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 13,800 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр 48 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь Улаанбаатар хотод байна. Шинээр илэрсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, хоёр нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол гурван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3000 болсноос дотоодын халдварын тоо 2488 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 655 хүн эмчлэгдэж байна.