Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэг хойшилжээ

2021 оны 02-р сарын 26 өдөр, 09 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0003-scaled-6xbanivbi9af52ptr2pt8wgougvf2irt08zjpwyl2rk

Өнөөдөр өглөө  10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж маргааш буюу 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна. Нислэг хойшилсон шалтгаан нь цаг агаараас шалтгаалсан байна.

БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу гэж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.