Цэрэг иргэний харилцааг дэмжих нэгжээс хандив өргөлөө

2021 оны 02-р сарын 25 өдөр, 13 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
GJ1A0973-6yxp2dirlwjsmh8cb5sw2e6mgi4kj2dqo1s3jcj7whs

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэрэг иргэний харилцааг дэмжих нэгжээс коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж хандив өргөлөө.

Тус нэгжээс 10 000 ширхэг амны хаалт, 3000 ширхэг нүүрний хаалтыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэр, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, халуун сэтгэлийн хандив өргсөнд талархал илэрхийлэн, ажлын амжилт хүслээ” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.