Хоёрдугаар сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 26058 шинжилгээ хийлээ.
Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,755 болсноос дотоодын халдварын тоо 2240 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт 745 хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагийн дотор 64 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.755 үүнээс эдгэрсэн 2070 буюу 75.1 хувь байна.