Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа коронавиуруст халдварын тандалт, илрүүлгийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” маргааш Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдана. Сүхбаатар дүүрэг 22861 иргэнийг “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамруулах бөгөөд Явуулын 75, ТҮР 11 цэгээр шинжилгээг авахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Х.Болормаа явуулын багуудыг хүлээн авч, шинжилгээнд гаргах хангалт бүхий 4, 6, 58 дугаар сургуулиудын цугларах цэгийн нөхцөл, байдалтай танилцлаа.
Энэ үеэр Засаг дарга цугларах цэгүүдийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хангах, цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтлийг тогтмол хийхэд анхаарч ажиллахыг хариуцсан мэргэжилтнүүдэд үүрэг, болгов.