“НЭГ ХААЛГА – НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120,000 иргэнээс PCR/ПГУ шинжилгээ авлаа.
Өнөөдөр /2021.02.18./-өөс эхлэн Хан-Уул дүүргийн өрх бүрийн нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бусад дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо.
ЖИЧ: Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.