28 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 02-р сарын 17 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
covid-19-шинжилгээ-6yru9lfbbkqxodwwwhac049ma4pcpuo6dqng4zdsl6o

Хоёрдугаар сарын 16-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 38409 шинжилгээ хийлээ. 28 тохиолдол шинээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна. Үүний 1 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс  илэрсэн. Харин 27 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,444 болсноос дотоодын халдварын тоо 1931 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 654 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн дотор 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Нийт батлагдсан тохиолдол 2.444 байгаагаас эдгэрсэн нь 1777 буюу 72.7 хувь байна.

28

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.