Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хоёрдугаар сарын 11-ны өдрөөс хатуу хөл хорио тогтоосон. Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж байгаа бөгөөд өчигдөр буюу 12-нд 36069 иргэн PCR шинжилгээнд хамрагджээ.
Нийслэлийн дүүргүүдэд шинжилгээнд хамрагдсан байдал:
- Сонгинохайрхан- 9343
- Баянзүрх- 9301
- Баянгол- 7701
- Сүхбаатар- 2968
- Хан-Уул- 3515
- Чингэлтэй дүүрэг- 3224
- Багануур- 14
- Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1.414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.