Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна

2021 оны 02-р сарын 10 өдөр, 13 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
148767769_250736916679744_9026250680205765728_n_20210210010629

Хатуу хөл хорионы хугацаанд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв болон энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг гэрээт ТББ-уудад байрлуулна. Энэ арга хэмжээнд нийслэлийн томоохон худалдааны төв, захууд, авто вокзалууд, орц хонгил, гудамж талбайд хоноглон тэнүүчилж амьдарч байгаа, архины хамааралтай гэр орноосоо дайжсан, өөрийн орон гэргүй 100 гаруй иргэнийг хамруулах юм. Тэдгээр иргэнийг бүртгэлжүүлж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, коронавируст халдвараас хамгаалах арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.