Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 7509 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 10, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын найман багт нийт 288 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 785.606 хүнийг шинжилгээнд хамруулснаас 712.079 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.870 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1203, ойрын хавьтал 5228, дам хавьтал 25.561 хүн байгаа юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс