Сонгинохайрхан дүүрэгт Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймгийн иргэд шинжилгээ өгнө

2021 оны 02-р сарын 05 өдөр, 19 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод саатсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг маргаашнаас /2020.02.05/ хоёрдугаар сарын 9-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон. Энэ шийдвэрийн дагуу орон нутаг буцах хүсэлтэй иргэдээс коронавирусийн илрүүлэг шинжилгээг хоёр өдрийн хугацаанд авахаар боллоо.

Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд орон нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүсчилсэн хэлбэрээр шинжилгээнд хамруулах юм. Сонгинохайрхан дүүргийн шинжилгээ авах таван цэгт Хэнтий, Орхон, Сэлэнгэ аймаг руу буцах хүсэлтэй иргэд 09:00-17:00 цагийн хооронд хамрагдана.

145746427_2743723825881371_6611241781677391871_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.