38 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2021 оны 02-р сарын 05 өдөр, 13 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Хоёрдугаар сарын 05-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 14283 шинжилгээ хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,928 болсноос дотоодын халдварын тоо 1,418 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 485 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1 , хүндэвтэр 95, хөнгөн 388 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,890 үүнээс эдгэрсэн 1430 буюу 74 хувь байна.

 Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

–Улаанбаатар 38 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: 

Өмнөх батлагдсан тохиолдлоор тусгаарласан ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна.

Түүнээс гадна 5 тохиолдлын эх үүсвэрийг судалж байна. Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа. Тодруубал,

  • “Монгол шир” компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ.
  • Х апартментад халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
  • Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
  • Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
  • СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа.
  • Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа.

 24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Голомтод гарсан нийт тохиолдлууд:

 –Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1092 байна. 

Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.

  • ХӨСҮТ-32
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт-2
  • ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

 Дотоодын халдварыг танилцуулбал:

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

38

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.