Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.01.28-ны өдрийн А/26 дугаар захирамжийн дагуу БЗД-ийн 2,5,8,12,13,17, 19, 22, 23, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байранд оршин суудаг иргэдийг “Ковид-19” илрүүлэг PCR шинжилгээнд хамруулж байна.
Энэхүү ажлыг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна.
Иргэд та бүхэн онц чухал шаардлагагүй бол гэртээ байж, гэр бүлээ хамгаалаарай.