СБД-ийн 9 дүгээр хорооны зарим хэсэгт хөдөлгөөнийг хязгаарлалаа

2021 оны 01-р сарын 27 өдөр, 20 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
142232991_2717715658540045_1332282532064121421_o

Өнөөдөр дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн таур хотхоны 605-р байранд оршин суух иргэнээс коронавируст халдвар батлагдсан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс 16:00 цагт шуурхай хуралдаж, Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны А/17 дугаар захирамжаар тус хорооны зарим хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Коронавируст халдвар батлагдсан тус байрны оршин суугчдаас дүүргийн Эрүүл мэндийн төвийн Явуулын 3 баг тандалт, шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.