Өмнөговь аймаг, Баяннуур хоттой хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ байгуулан ажиллаж байгаа юм. Хөрш зэргэлдээ аймаг, хотоос цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж байна. ӨМӨЗО-ны Баяннуур хотоос 60.000.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн хамгаалах хэрэгслийг тус аймгийн Онцгой комисст хандивлалаа. Хандив дэмжлэгийг цар тахлын үед үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нарт зориулах аж.
#Хамтын хүчээр цар тахлаас сэргийлье.