Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулна

2021 оны 01-р сарын 26 өдөр, 12 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
142200865_750696385554624_6938606611703222442_o-6yj6f3b6bxuf4thbcng3qv5eue9jk40ct1ibcg54n5s

Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсэг цахимаар хуралдаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд салбар бүрийн авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар зарим үүрэг, чиглэлийг өгсөн юм. Үүнд:

– Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,

– Үйлчилгээ нээсэн аж ,ахуй нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах,

– Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх,

– Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.