Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх захирамж гаргав

2021 оны 01-р сарын 26 өдөр, 12 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9V8q2J1XOwM4ZiJDcGIgrEnafCM6AXWlOlN0PzdG

Улаанбаатар хотод коронавируст халдварын тархалт буурахгүй байгаа тул аймагт зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянхонгор аймгийн хэмжээнд Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1.32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2021 оны 02 дугаар тогтоол зэргийг үндэслэн аймгийн Засаг даргын 2021 оны А/02 дугаар захирамж, аймгийн Онцгой комиссын 05 дугаар хуралдаанаар тухайн шийдвэрийг гаргасан байна.

Захирамжаар, иргэд шаардлагагүй тохиолдолд голомттой бүс нутагт зорчихыг хязгаарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан ажиллахыг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгожээ.

141001011_1686228598228514_8014096309565475153_o

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.