Улаанбаатарт 13 халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1,656 боллоо

2021 оны 01-р сарын 26 өдөр, 11 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
137001727_4203823899634333_8965802063333514903_n

 Нэгдүгээр сарын 23-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид  12039  хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,656 болсноос дотоодын халдварын тоо 1151 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 432 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 6 , хүндэвтэр 44, хөнгөн 412 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 42 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдол 1656 үүнээс эдгэрсэн 1211 буюу 70.6 хувь нь  эдгэрсэн байна.

Улаанбаатарт 13 хүнээс шинээр халдвар илэрсэн байна.

  • Бүртгэгдсэн тохиолдлуудын 2 нь ХӨСҮТ-ийн эмч, ариутгагч байв
  • Нийтийн байр, Бэлхийн задгай, Дамба орчим буюу СБД-ийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байранд нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. 7 тохиолдлын эх уурхай тодорхойгүй байсан бөгөөд тандалт судалгааны явцад эх уурхай нь тодорхой боллоо.
  • Бусад тохиолдлууд нь ажиглан тусгаарлах байранд байсан хавьтлуудаас илэрлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.