“Дэм дэмэндээ 2” аянд АПУ ХК нэгдэж 1000 өрхөд тусламж үзүүллээ

2021 оны 01-р сарын 25 өдөр, 19 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
142074382_260667925417550_7354119531418032134_n_20210125071244

НЗДТГ-аас коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг эхлүүлсэн. Энэхүү аяныг  үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.

Үүний эхлэл болж АПУ ХК  нийт 1000 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ.Тус компани Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүрэгт тус бүр  500 хүнсний багцын тусламж үзүүлж буйгаа өнөөдөр хүлээлгэн өгөв.  Энэ талаар АПУ компанийн байгууллагын харилцааны менежер О.Одгэрэл “Цар тахлын үед  бизнесийн үйл ажиллагаа тасалдахгүй,  ажлын байрууд хумигдахгүй байх  нь ямар чухал болохыг бид харж байна. Энэ үед коронавируст цар тахлын нөлөөгөөр орлого  нь тасалдсан, ажлын байр  нь хаагдсан иргэдийг энэхүү тусламжийн аяны зорилтот бүлэг болгон сонгож тусламжийн багц үзүүлж байгааг манай компани дэмжиж байгаа” гэв.

СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн хугацаанд 17000 орчим өрхөд хүнсний багцын тусламж үзүүлсэн. Бид дахин шинэчилсэн судалгаа хийж үзэхэд хөл  хорио нь иргэдийн амжиргаанд муугаар нөлөөлсөн гэж гарсан. АПУ ХХК НЗДТГ-аас санаачлан эхлүүлсэн  “Дэм дэмэндээ2” аяныг дэмжин СХД-ийн  500 өрхөд тусламж үзүүлж байгаад талархалтай байна.  Бид дэм дэмэндээ коронавируст цар тахлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.