“Дэм дэмэндээ 2” аяны хүрээнд 200 өрхөд хүнсний багцын тусламж хүргүүллээ

2021 оны 01-р сарын 23 өдөр, 16 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
141660349_415639889756658_4516931671471325000_n_20210123044540

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид  коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас  ажлын байр нь түр хаагдсан,  орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор  “Дэм дэмэндээ2”  аяныг өрнүүлсэн билээ.  Энэ  хүрээнд өнөөдөр  НЗДТГ-ын  ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг  зургаан  дүүргийн сонгогдсон өрхүүдэд өгөв.

Тусламжийг  НЗДТГ-ын харьяа алба  хэлтсийн ажилтан,  албан хаагчид халдвар  хамгааллын дэглэмээ сахиж, биечлэн хүргэсэн юм. “Дэм дэмэндээ 2” аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж  аж ахуйн нэгж мөн дэмжин,  тусламж,  дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд  тусламжийн багц хүргүүлж байгаа юм.

“Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь  нийслэлийн 20.000 өрхөд хүнсний багц,  халдвараас  хамгаалах хэрэгслийн тусламжийг  хүргүүлсэн билээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.