Худалдаа,үйлдвэрлэл,үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдэж байна

2021 оны 01-р сарын 20 өдөр, 11 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
140313170_4240110822682932_2185167170786146008_o
Коронавируст халдвар, /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд 2021 оны 01-р сарын 19-ны өдөр НЗД-ийн захирамжийн хүрээнд иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчил дутагдлыг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Шалгалтад хамрагдсан 1322 аж ахуйн нэгж, иргэний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад 412072 хүн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код уншуулж үйлчлүүлсэн байна.
Хяналт шалгалтаар 331 зөрчлийг илрүүлэн 253 буюу 76 хувийг арилгуулан ажилласан. Иргэдийн шилжилт хөдөлгөөний хяналтын QR код байршуулаагүй 192 худалдаа, үйлчилгээний газрууд байна. Шалгалтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрч байна. Үүнд:
· Худалдаа, үйлчилгээний газрууд QR код байршуулаагүй;
· Үйлчлүүлэгчдийг QR код уншуулж байгаад хяналт
тавьдаггүй;
· Байгууллагууд ажиллагсдынхаа халууныг хэмжиж, бүртгэл
хөтөлдөггүй;
· Хүн хоорондын зай бариагүй зөрчлүүд илэрлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.