Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13,318 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,568 болсноос дотоодын халдварын тоо 1067 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 530 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7 , хүндэвтэр 48, хөнгөн 478 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 38 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 96 боллоо.
- ХӨСҮТ-24
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
- УНТЭ-1өвчтөнд халдвар илэрсэн.