Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 17,646 хүнд шинжилгээ хийлээ. 10 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр халдвар нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,536 болсноос дотоодын халдварын тоо 1035 боллоо. Үүнээс 995 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 530 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 10 , хүндэвтэр 40, хөнгөн 478 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 28 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.
Улаанбаатарт 10 хүнээс шинэ тохиолдол илэрсэн нь өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан хүмүүс байжээ.