Улаанбаатарт халдварын 9 тохиолдол шинээр бүртгэгдэж, 20 хүн эдгэрчээ

2021 оны 01-р сарын 18 өдөр, 11 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
137001727_4203823899634333_8965802063333514903_n

Нэгдүгээр сарын 17-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 9125 хүнд шинжилгээ хийлээ. Ингээд 9 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,526 болсноос дотоодын халдварын тоо 1025 боллоо. Үүнээс 967 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 548 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 10 , хүндэвтэр 37, хөнгөн 499 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 20 хүн эдгэрч дараагийн ачлалт тандалтын шат руу шилжлээ.

Улаанбаатарт 9 хүнээс шинэ тохиолдол илэрснийг тодруулбал:

-Монос эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал нийт 4 хүн байна.

-БЗД-ийн Тохижилт үйлчилгээний хоёр ажилтан

-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал хоёр хүн байна. Эдгээр хүн бүгд тусгаарлалтад байсан.

Голомтод гарсан нийт тохиолдлуудыг авч үзвэл:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 699 байна.

  • БЗД-ийн голомт –260
  • Мөнххада голомтод –25
  • Ачтан эмнэлэг –50
  • Тэнүүн огоо-14
  • Мөнгөнгүүр эмнэлэг 1тохиолдол боллоо.

Халдвар авсан эрүүл мэндийн  ажилтны тоо 95 боллоо.

  • ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 24
  • Цэргийн төв эмнэлэг-17
  • Сэлэнгэ аймагт-19
  • Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
  • Говьсүмбэр аймагт –2
  • ХСҮТ-5ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.