Баянгол дүүргийн 4-р хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ

2021 оны 01-р сарын 15 өдөр, 20 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
138483365_2832016690408625_4641911294028035741_n
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.
Баянгол дүүргийн 4-р хороонд 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Өнөөдрийн 18:00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд СӨРӨГ байна.
Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.
Үүнд эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.