Шинээр 13 халдвар бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1469 боллоо

2021 оны 01-р сарын 13 өдөр, 11 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16975 шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,469 болсноос дотоодын халдварын тоо 969 боллоо. Үүнээс 909 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 549 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 12 , хүндэвтэр 87, хөнгөн 449 хүн байна.

Улаанбаатарт 13 хүнээс шинэ тохиолдол илэрсэн байна. Үүнд:

  • “Ачтан” эмнэлгийн голомтод нэг тохиолдол нэмэгдсэн. Тусгаарлалтад байсан эмчээс халдвар илэрлээ.
  • БГД-ийн 4 дүгээр хорооны батлагдсан тохиолдлын хавьтал гурван гэр бүлийн долоон хүнээс халдвар илэрсэн.
  • Батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн хөрш дөрвөн хүнээс халдвар илэрсэн.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.