Амралтын өдрүүдэд шинжилгээний бүх цэг Баянгол дүүрэгт ажиллана

2021 оны 01-р сарын 09 өдөр, 10 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
136753259_3981818165176124_3805067972970073420_n_20210109085731

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо.

Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх, тандах шинжилгээнд явуулын 58 багийн 360 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм.

Тиймээс бямба, ням гарагт нийслэлийн хэмжээнд PCR-ийн шинжилгээ авах цэгүүд ажиллахгүй болохыг иргэд, олон нийтэд мэдэгдэж байна.

Ирэх даваа гараг буюу 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн шинжилгээний цэгүүд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.