Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 891 тээврийн хэрэгслээр 1,512 зорчигч хот руу нэвтэрчээ.
Харин 1,214 тээврийн хэрэгслээр 2,249 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.