Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 7-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 14225 шинжилгээ хийлээ. Ингээд 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,395 болсноос дотоодын халдварын тоо 897 боллоо. Үүнээс 895 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 488 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 12 , хүндэвтэр 150, хөнгөн 323 хүн байна. Сүүлийн 24 цагт 7 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Үүнээс сэлэнгэ аймгийн эмнэлгээс 6 хүн гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 893 боллоо.
Баянгол дүүргийн 5,6 дугаар хороонд орцны хавьтлууд илэрлээ. Тухайлбал, 6 дугаар хорооны нэг орцноос 6 хүнээс халдвар илэрсэн гэлээ.