Налайх дүүргийн харьяат бус иргэдийг ПСР шинжилгээ өгөөгүй бол нэвтрүүлэхгүй

2021 оны 01-р сарын 07 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
135835664_4825071387564074_2050465520844737890_n

Налайх дүүргийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Оргил Налайхын хэсэгт авто тээврийн шалган нэвтрүүлэх пост ажиллаж, иргэдийн бүртгэл хөдөлгөөнд хяналт тавьж байна.

Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт зорчиж байгаа зөвшөөрөгдсөн чиглэлийн тээврийн хэрэгслээр нэвтэрч байгаа Налайх дүүргийн харьяат, дүүрэгт ажилладаг иргэд иргэний бичиг баримт, ажлын үнэмлэхээрээ нэвтрэх бол, хөдөө орон нутгийн болон Улаанбаатар хотын харьяат иргэд заавал ПСР шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд шинжилгээ өгөөгүй иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон бусад дүүргүүдэд ковид-19 халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тавих юм.

Иймд иргэд та бүхнийг Улаанбаатар-Налайх чиглэлд аль болох зорчих хөдөлгөөн хийхгүй байх, албан хаагчдын шаардлагыг хэрэгжүүлэн, халдвараас өөрийгөө болон гэр бүлээ, дүүргийн нийт иргэдээ хамгаалахад иргэний үүргээ биелүүлэн, гэртээ байхыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.