НМХГ-аас худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журмыг мөрдөөгүй худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоолоо

2021 оны 01-р сарын 07 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
135865439_2825605677716393_3445516413540621182_n

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр /2020.01.07/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд үйл ажиллагаа явуулж аж ахуй нэгжүүд худалдаа үйлчилгээ явуулах нийтлэг журам, халдвар хамгааллыг мөрдөж байгаа эсэхэд хяналт тавин ажиллажээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Батсервис ХХК-ийн “Орхон” худалдааны төвд хяналт шалгалт хийх үед ажилчдын болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжих, тэмдэглэл тогтмол хөтөлдөггүй, Үйлчлүүлэгчдийн орох, гарах урсгал нэг, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтныг түр тусгаарлах өрөө бэлтгээгүй, ажилтан тус тусдаа хувцасны шүүгээгүй, ажлын дараа ажлын байранд хэрэглэсэн хувцсыг тайлж үлдээх нөхцөл бүрдүүлээгүй, шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулаагүй, ажлын байранд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийдэггүй, ариун цэврийн өрөөний угаалга цэвэрлэгээ хангалтгүй, хог хаягдлаа төрөлжүүлж зориулалтын саванд цуглуулж хэвшээгүй, ажилтан албан хаагчид коронавирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаагүй, иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг бүртгэх QR кодыг иргэд болон ажилтан албан хаагчид уншуулж нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьдаггүй гэх мэт зөрчлүүд илэрсэн байна.

Тиймээс тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоож лац нааж, дээрх зөрчлүүдийг арилгуулахаар үүрэг даалгавар өгч, түрээслэгчдийг шинжилгээнд бүрэн хамрагдаж дуусах хүртэл үйл ажиллагааг явуулахгүй байхаар болжээ. Улмаар худалдаа үйлчилгээний байгууллагуудыг үйлчилгээ явуулах нийтлэг журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.