Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 6-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12200 шинжилгээ хийлээ. Ингээд 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,362 болсноос дотоодын халдварын тоо 866 боллоо. Үүнээс 889 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 461 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 11 , хүндэвтэр 138, хөнгөн 310 хүн байна. Сүүлийн 24 цагт 2 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Нийт эдгэрсэн хүний тоо 887 боллоо.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 13 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
-Ачтан эмнэлгийн батлагдсан 10 хүнийн ойрын хавьтал болох гэр бүл, ажлын газрын хүмүүсийг шинжилгээнд хамруулсан.
-Голомт банкны нэг ажилтан бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрлээ.
-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үүссэн голомттой холбоотойгоор гэр бүлийн болон дам хавьтлуудын тусгаарласан хүмүүсээс хоёр тохиолдлууд илэрсэн байна.