Ардчилсан намаас зохион байгуулж буй “Хотынхондоо тусалъя” аяны эхний шатны хүрээнд Баянзүрх дүүргийн хэмжээнд өнгөрсөн 12 дугаар сарын 25-28-ны хооронд 2680 айлд бэлгийн багц хүргэжээ. Тус аяны энэ сард хэрэгжих хоёрдугаар шатанд хөдөөгийн малчдаас ирж буй махыг савлан хүргэх бөгөөд одоогоор ямар айл өрхөд хүргэх талаар судалгаа гарган, бэлтгэл ажлаа базааж байна. Төрийн байгууллагуудын мэдээллийн санд үндэслэн
1. 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх бүхий 812 өрхөд,
2. 2 ба түүнээс дээш хүүхэдтэй эцэг, эх нь хоёулаа ажилгүй 980 өрхөд,
3. Асран хамгаалах, асран дэмжих хүнгүй 536 ахмад настанд, нийт 2,364 айл өрхөд мах болон бусад хүнсний тусламж хүргэх тооцоо гарсан байна.
“Хотынхондоо тусалъя” 1, 2 дугаар аян хэрэгжсэнээр БЗД-ийн хүн амын 4%-д малчдын тусламж хүрэх аж.
Мөн Ардчилсан намаас “Малчдадаа тусалъя” хариу аян өрнүүлэхээр болсон бөгөөд БЗД-т бүртгэлтэй жижиг дунд бизнес эрхлэгч 85 аж ахуйн нэгж, 39 өрхөөр нэмнээ болон бусад хэрэгцээт зүйлсийг захиалж, хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь цар тахлаас болж ажилгүй, орлогогүй болсон жижиг дунд бизнес эрхлэгчдээ Ардчилсан намын зүйгээс бага ч атугай дэмжиж хэлбэр юм.