Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлыг орон нутгуудад тархаахгүй байх зорилгоор Дорнод аймгаас нийслэл Улаанбаатар хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хориглоод байгаа юм. Гэвч энэ байдлыг ашиглан сүүлийн үед зөвшөөрөлгүйгээр зорчигч тээвэрлэн батлагдаагүй замаар нийслэл Улаанбаатар хот руу зорчих зөрчил удаа дараа гарч байна. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, санал солилцон зүүн бүсийн хэмжээнд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох чиглэлд хамтран ажиллаж, хамтарсан журам гаргаж, мөрдүүлэх шийдвэр гаргалаа.
Дорнод аймгаас Улаанбаатар хот чиглэлд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно
2021 оны 01-р сарын 06 өдөр, 12 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )