“Ковид-19” халдварын 41 тохиолдол шинээр илэрлээ

2021 оны 01-р сарын 06 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

136049231_1222607178154662_934601242339885456_o

2021 оны 01-р сарын 06-ны байдлаар, нийт 16.377 хүний сорьцонд PCR-ийн шинжилгээ хийхэд 41 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ. Үүнд:

“Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой 9 хүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс,

Нийтийн тээврийн “Тэнүүн огоо” ХХК-ийн автобусны 2 жолооч, мөн тусгаарлалтад байсан 3 жолооч,

“Баянзүрх эмнэлэг”-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий иргэдээс халдвар илэрсэн байна.

“Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой 16, “Мөнххада” компанийн голомттой холбоотой 17 тохиолдол бүртгэгдээд байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1349 боллоо.

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 853, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 408 байна.

136477858_1222607204821326_3597165571082883190_o 135546760_1222607191487994_8278778433148904548_o 136093127_1222607188154661_4086092011018681704_o

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -527
  • Сэлэнгэ -217
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -32
  • Орхон -25
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Баянгол дүүрэг -67
  • Баянзүрх дүүрэг -309
  • Чингэлтэй дүүрэг -26
  • Сүхбаатар дүүрэг -33
  • Сонгинохайрхан дүүрэг -46
  • Хан-Уул дүүрэг -43
  • Багануур дүүрэг -1
  • Налайх дүүрэг -2

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

  • Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 16, 17, 18, 19, 20, 25-р хороо
  • Баянзүрх – 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
  • Сүхбаатар – 1, 3, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
  • Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 16, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 29, 30, 31, 36, 38-р хороо
  • Хан-Уул – 4, 10, 14, 16, 18, 20, 21-р хороо
  • Чингэлтэй – 6, 7, 11, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
  • Багануур – 4-р хороо
  • Налайх – 3-р хороо

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 451 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.

Биеийн байдал маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 хүн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.