“Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас “Ковид-19” халдвар илэрлээ

2021 оны 01-р сарын 05 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр “Ачтан” эмнэлгийн есөн ажилтнаас халдвар илэрсэн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэлээ. 2021 оны 01 дүгээр сарын 03-нд тус эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн бөгөөд хариу нь ЭЕРЭГ гарсан хүмүүсээс дахин PCR-ийн шинжилгээ авчээ.

Тус шинжилгээгээр нийт есөн хүн “Ковид-19” халдвартай болох нь батлагдсан тул тодорхой хугацааны хүрээнд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдэд дараах сэрэмжлүүлэг, зарыг хүргэж байна.

Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 15-наас хойш “Ачтан” эмнэлгийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тасагт үйлчлүүлсэн иргэд нэн даруй ойролцоох шинжилгээний төвдөө хандаж, “Ковид-19” халдварын шинжилгээ өгөхийг анхаарууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.