Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Нэгдүгээр сарын 3-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 13621 шинжилгээ хийлээ. Ингээд 23 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,286 болсноос дотоодын халдварын тоо 795 боллоо. Үүнээс 869 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 398 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш 2 хүнд 9 , хүнд , хүндэвтэр 126, хөнгөн 262 хүн байна. Сүүлийн 24 цагт 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 21 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
-2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.
-Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ.
-Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голотмын хавтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүл хүмүүс, Мөнххада компанийн ажилтнуудаас батлагдсан тохиолдлын гэр бүлийнхэн, Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн байна.