Коронавирусийн 38 шинэ тохиолдол бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 703 боллоо

2020 оны 12-р сарын 29 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
korono

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Арванхоёрдугаар сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид  шинжилгээ 14,035 хийлээ. Ингээд 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,175 болсноос дотоодын халдварын тоо 702 боллоо. Үүнээс 745 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 420 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 77333 хөнгөн  хүн байна.

Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :

–Улаанбаатар 38 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: БЗД-ийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Мөн зөөрлөгдсөн 1 шинэ тохиолдлыг бүртгээд байгаа бол цэргийн төв эмнэлгийн нэг ажилтнаас илэрчээ.

Үүнээс:

Өвчтөн хоёр
Нэг нь гэр бүлийн хавьтлын 17 хүн байна.

24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.

 Голомтод гарсан нийт тохиолдлууд:

–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 340 байна.

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт– 11
БЗД-ийн голомт 226 боллоо.

-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.

–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.

-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.

-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.

-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.

-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.