ЭМЯ: БЗД-т 10, Цэргийн төв эмнэлэгт 6 тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 12-р сарын 28 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
download

2020 оны 12-р сарын 28-ны байдлаар, нийт 8894 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.

Тухайлбал, “Баянзүрх эмнэлэг”-ийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 10 хүн, Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ариутгагч зургаан хүнээс халдвар илэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 1137 боллоо.

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 666, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -346
  • Сэлэнгэ -217
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -32
  • Орхон -25
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Баянгол дүүрэг -43
  • Баянзүрх дүүрэг -191
  • Чингэлтэй дүүрэг -18
  • Сүхбаатар дүүрэг -28
  • Сонгинохайрхан дүүрэг -31
  • Хан-Уул дүүрэг -27
  • Багануур дүүрэг -1
  • Налайх дүүрэг -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

  • Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 20, 25-р хороо
  • Баянзүрх – 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27-р хороо
  • Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо
  • Сонгинохайрхан – 1, 2, 5, 7, 8, 9, 13, 19, 24, 26, 29, 30, 36-р хороо
  • Хан-Уул – 4, 10, 16, 18, 20, 21-р хороо
  • Чингэлтэй – 6, 7, 12, 13, 14, 15, 16, 19-р хороо
  • Багануур – 4-р хороо
  • Налайх – 3-р хороо

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 416 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.

Биеийн байдал маш хүнд 2, хүнд 8, хүндэвтэр 56, хөнгөн 350 хүн байна.

download (1)

download (2)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.