-Аргын тооллын 12 дугаар сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин могой, чөлөөт эх-3 од, суудал уул, мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:06.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч гахай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, сан тавих, хот байгуулах, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, үр тарихад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар