Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

2020 оны 12-р сарын 26 өдөр, 16 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
82231257_1231284837066755_1457543219716816896_o_20201226120459

Сонгинохайрхан дүүрэгт  200 ортой  жишиг эмнэлэг ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус эмнэлэг нь үндсэн 17, төрөлжсөн 11 төрлийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх хүчин чадалтай юм. Эмнэлэг ашиглалтад орсноор 157 мянган иргэн дэлхийн стандартад нийцсэн тав тухтай орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бий болно.  Мөн коронавирусийн халдварын тархалтын энэ үед тус эмнэлэг нь 100 орны хүчин чадалтайгаар  тусгаарлалтын чиглэлээр бэлэн байдалд үйл ажиллагааг явуулах боломжтой.

 Эмнэлгийн барилга угсралт, гүйцэтгэлийн ажилд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар захиалагчийн техникийн хяналт хийж, өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдөр техникийн комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулахаар хүлээн авчээ.

 Энэхүү эмнэлэг нь олон улсын стандартын дагуу үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үзүүлэх, тав тухтай аюулгүй байдлыг хангасан эмнэлгийн нэмэлт орц, гарц, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт бүхий агаар сэлгэлтийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үйлчлүүлэгч, эмч ажилтан албан хаагчдын тав тухтай байдлыг хангасан орчин үеийн технологийн шинэчлэлтэд үндэслэсэн цогц эмнэлэг болж буйгаараа улсдаа жишиг болох юм.

 НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.