“Ковид-19” халдварын 57 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд голомтлон гарсан нийт тохиолдлын тоо 600 боллоо

2020 оны 12-р сарын 23 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5fbcaf6df08ea-6y1cirvo0datbt9nj1canl2nx4jy6rra3hmc1qqpgsg

2020 оны 12-р сарын 23-ны байдлаар нийт 4134 хүний сорьцод шинжилгээ хийхэд 57 хүнд коронавируст “Ковид-19” халдвар илэрлээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал 55 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүн /давтан шинжилгээ/, Цэргийн төв эмнэлгийн 1 ажилтны шинжилгээнд халдвар илэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 600, нийт батлагдсан тохиолдол 1063 боллоо.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Улаанбаатар -274
  • Сэлэнгэ -217
  • Дархан-Уул -45
  • Дорноговь -32
  • Орхон -25
  • Говьсүмбэр -4
  • Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

  • Баянгол дүүрэг -40
  • Баянзүрх дүүрэг -140
  • Чингэлтэй дүүрэг -14
  • Сүхбаатар дүүрэг -27
  • Сонгинохайрхан дүүрэг -26
  • Хан-Уул дүүрэг -25
  • Багануур дүүрэг -1
  • Налайх дүүрэг -1

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.