Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд PCR шинжилгээний лаборатори шинээр байгууллаа

2020 оны 12-р сарын 23 өдөр, 10 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
131629588_1212591502489563_5845006319508797905_o

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн.
Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгууллаа.
Эрүүл мэндийн сайд лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар НЭМҮТ-д ажиллалаа. Лабораторийг цаг үеийн шаардлагаар нэн яаралтай байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийн тулд тоног төхөөрөмжийг суурилуулах, байр, өрөө тасалгааны засвар үйлчилгээг хийж тохижуулах ажлыг түргэн шуурхай хийж гүйцэтгэсэн байна. Уг лабораторид SARS-Cov2 вируст халдварыг полимеразын гинжин урвалын аргаар (PCR) илрүүлэх шинжилгээ хийгдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.