Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав.
2020 оны 12 дугаар сарын 21-нд улсын хэмжээнд 12.357 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээг хийхэд 13 хүний сорьцод коронавирус илэрчээ. Тодруулбал, дээрх 13 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтоос үүдэлтэйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 13 хүний 2 нь эмнэлгийн ажилтан, сахиур 2, хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 4, гэр бүлийн хавьтлын 5 хүнээс илэрсэн байна.
Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,006
Эдгэрсэн 541 нь
Нутаг буцсан 9
Эмчилгээнд байгаа 456
- маш хүнд 1
- хүнд 6
- хүндэвтэр 29
- хөнгөн 420 байна
Дотоодын халдварыг танилцуулбал 544: /2020.12.22/
- Улаанбаатар хотод- 219
- Орхонд-25
- Архангайд-3
- Сэлэнгэд-216
- Дархан-Уулд-45
- Говьсүмбэр-4
- Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.