БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “МУБИС Төгсөгчдийн холбоо”-ноос Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 4000 ширхэг амны хаалт хандивласныг яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхт ӨМӨЗО-ы Үндэсний их сургуулийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Б.Цогт МУБИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандахын хамт гардуулан өгч, амжилт хүслээ. Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэх цар тахлын онцгой энэ цаг үед сэтгэлийн хандив ирүүлсэнд БШУЯ-ны нийт ажилтан, албан хаагчдын өмнөөс гүн талархаж байгаагаа илэрхийллээ.
4000 ширхэг амны хаалт хандивлалаа
2020 оны 12-р сарын 20 өдөр, 16 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )