Баянзүрх дүүрэгт өргөтгөсөн шинжилгээ зохион байгуулна

2020 оны 12-р сарын 20 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5fbcaf6df08ea-6y1cirvo0datbt9nj1canl2nx4jy6rra3hmc1qqpgsg

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавируст “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт маргаашнаас буюу энэ сарын 21-28-ны өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн онцгой комисс, Дүүргийн онцгой комисс болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байна.

Шинжилгээг Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн байранд зохион байгуулна. Шинжилгээний цэг тус бүрт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн албан хаагч ажиллана.
Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн цэгүүдэд бусад шинжилгээг зохион байгуулахгүй юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.