“COVID-19”: БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс шинээр 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020 оны 12-р сарын 18 өдөр, 12 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
129476445_782390275646743_3049828999504956577_n_20201204102016_20201207012404-6xv0l2uj7zzlh31xyxw3d8i658tqz1fs5qgs43aox1c

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.18/ мэдээллээ өглөө. Өчигдөр /2020.12.17/ улсын хэмжээнд 9,070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнд коронавирусын халдвар илэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв. Тодруулбал, эдгээр 18 тохиолдол бүгд БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн халдварын голомтод бүртгэгджээ.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 488 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 941

Эдгээрээс эдгэрсэн 473

Эмчилгээнд байгаа 459

  • маш хүнд 1
  • хүнд 3
  • хүндэвтэр 32
  • хөнгөн 423 хүн байна

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 488 /2020.12.18-ны байдлаар/

  • Сэлэнгэд – 216
  • Улаанбаатарт – 163
  • Дархан-Уулд – 45
  • Орхонд – 25
  • Дорноговьд – 32
  • Говьсүмбэрт – 4
  • Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улаанбаатар хотод гарсан кластер өвчлөлийн голомтыг хороогоор харуулбал /2020.12.18-ны байдлаар/

  • БГД 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18, 25 хороодод 36 тохиолдол
  • БЗД 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 20, 22, 23, 25 хороодод 44 тохиолдол
  • СБД 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 хороодод 27 тохиолдол
  • СХД 1, 2, 7, 9, 13, 16, 19, 20, 29, 30 хороодод 23 тохиолдол
  • ХУД 4, 10, 16, 18, 21 хороодод 22 тохиолдол
  • ЧД 6, 7, 12, 13, 16, 19 хороодод 10 тохиолдол
  • БНД 4 хороонд 1 тохиолдол бүртгэгдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.